2019.09.05

Л.Мөнхбаатар: Хүний мэдэх эрхийг дордуулсан заалт байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар байгалийн баялгийг ашиглахтай холбоотой заалт дээр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Газрын баялаг, түүний үр шимийг ард түмэн тэгш хүртэхгүй байгаа тухай, цөөхөн хэдэн гэр бүл үүний үр ашгийг хүртээж байгаа талаар олон шүүмжлэл байгаа. Үүнийг л засаж залруулах гэж хийж байгаа заалт шүү дээ. Томьёоллыг нэгтгэх ажлын хэсэгт хэцүү байсан байх. Гэхдээ сүүлийн хэсэгтэй холбоотой санал хэлмээр байна" гээд өөрийн саналаа хэллээ.