2019.06.14
Б.Баттөмөр: Төрийн зохицуулалтаа нэн тэргүүнд сайжруулах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Үндсэн хуулийн шинэчлэл ярихаар алдаа оноо бүгдийг яриах ёстой. Үндсэн хуулиар зохицуулагддаг харилцаа ч байна. Зохицуулагдахгүй бусад органик хуулиудаар зохицуулагддаг ч зүйлс бий. Тэгэхээр аливаа хуулийг батлахдаа Үндсэн хуульдаа нийцүүлдэг.
Үнсдэн хуулийн өөрчлөлт монголын ард түмний амьдралд дэьшил л авчрах ёстой. Өөрчлөлт хийхээс өмнө 28 жилийн алдаа дутагдлаа сайн яриах ёстой байсан. Ажлын хэсэг бол хэцүү нөхцөлд сайн ажилласан гэж бодож байна.
Энэ хуулийн өөрчлөлт байгаа онох ёстой. Миний хувьд байгаа олсонгүй гэж дүгнэнэ. Загатнасан газраа олохгүй л байна. Үндсэн хууль бол төрийн анатоми, тогтолцоо юм. Одогийн энэ их өөрчлөлтийг хийж байхаар төрийн тогтолцоогоо өөрчилсөн бол оновчтой болох байлаа.
Улстөржилт нь савнаасаа халиад, эв нэгдэл үгүй болчоод байна. Монголчууд 28 жилийн турш улс төрийн, эдийн засгийн хямрал дунд амьдарлаа. Сахилга хариуцлага байхгүй. Хулгай дээрэм гаарсан. Үүний цаана дандаа эрх мэдэл, авлига байна.
Монголын төр эдийн засгаа зохицуулж чадахгүй байна. Оросыг дагасан жилийн хугацаанд монголчууд 12 тэрбум рублийн өртэй болоод 250 сая доллараар хаасан. Ардчилал зах зээлд шилжээд 28 тэрбум долларын өртэй болоод байна. Үүнийг зайлшгүй төлнө. Эндээс харахад Монголчууд бид улс орноо авч явж чадахгүй байна.
68 сая толгой мал, 200 их дээд сургууль, замын түгжрэл, хуучин машин, 120 ТВ, 150 гаруй сонин гээд ярихаар олон зүйл байна. дэлхийн орнууд өөрийн онцлогт тохирсон төрийн зохицуулалттай. Төрийн зохицуулалттай улс л хөгждөг. Тиймээс төрийн зохицуулалтыг юу гэж ойлгож байна вэ?"
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06