2019.09.05

Б.Бат-Эрдэнэ: "Төрийн нийтийн өмч" гэдэг нь эзэнгүй хаях тухай ойлголт биш

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байгалийн баялагтай холбоотой багц заалт дээр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн, 6.1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. гэсэн хоёр заалтыг хооронд нь холиод байгаа юм. Тэгээд 6.1-ийн заалтыг хасчихсан юм шиг, өөрчилчихсөн юм шиг харагдаад байгаа юм. Тэгэхэээр 6.1 бол огт хөндөгдөөгүй, хэвээрээ байгаа. 

Харин 6.2-т байгаа заалтыг өөрчлөх гээд байгаа юм. Миний хувьд "Ард түмний өмч" гэсэн санал гаргаж, ажлын хэсэгт хүргүүлсэн. Харин Ерөнхийлөгчөөс орж ирсэн төслийн саналд "Нийтийн өмч мөн" гэж заая гэсэн санал оруулж ирсэн. Түүнчлэн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглахдаа хөрөнгө оруулалтын тал гэрээгээ байгуулахад гарсан зардлыг хөрөнгө оруулагчид өөрсдөө бүрэн даадаг байх, мөн ашгийн  51 хувиас доошгүй хувь нь авдаг байхаар заасан. 

Ингээд бидний хаачихсан байсан санал Ерөнхийлөгчөөс санал оруулаад ороод ирлээ гээд бид бүтэн өдөржин салбарын судлаачид эрдэмтэн, намуудын төлөөлөөс бүрдсэн ажлын хэсэгтэй хуралдсан.

Ингээд ажлын хэсгийнхэн "Төрийн нийтийн өмч" гэж оруулж ирсэн байна. Тэгэхээр "төрийн нийтийн өмч" гэдэг ойлголтод бол бидний сууж байгаа ордон, машин, байшин барилгаас өөр юм шүү. мөн нийтийн гэхээр биднийх болон бидний хойч үеийнх юмаа гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр Нийтийн гэхээр хэнийг ч биш юм шиг эзэнгүй хаях гээд байхаа тухай ойлголт биш юм.