2023.05.19
Ц.Идэрбат: Ард иргэд тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Саналаа хэлэхээсээ өмнө УИХ-ын даргаас хүсэх хүсэлт байна. Өнөөдрийн парламентад суудалтай улс төрийн 3 нам бий. Одоо Хүн намын дарга Т.Доржханд гишүүн байна. Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг энэ хуралд суулгаж өгөөч гэж хүсэж байна. Бид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ард иргэд маань анхаарал тавьж буй цаг үед ажиллаж байна.
Үндсэн хууль бол улс орны хувь заяатай холбоотой учраас Хэнтий аймгаас сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрын хувьд аймгийнхаа сумдыг хоёр хуваагаад, ард олондоо өнөөдрийн нөхцөл, байдлыг гоёчлолгүйгээр бодит байдлыг уулзалтаараа хэлсэн. 2-3 цаг хүртэл үргэлжилсэн уулзалт бий. Тогтолцоог ард иргэдийн хувьд тал талаас нь хүлээж авч байна гэж ойлгосон. Дийлэнх нь тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр саналаа хэлж байна лээ. Санал гээгддэг парламентын тогтолцоо цаашдаа явахгүй. 62 гишүүтэй МАН-ын бүлэг байгаа боловч ард иргэдээс 46 хувийн санал авсан. Энэ бол тогтолцооны алдаа гэдэг дээр олон хүн саналаа хэлсэн. Өнөөдрийн явж байгаа тогтолцоог 1995 онд Санжаасүрэнгийн Зориг агсан ярьж байсан юм билээ. Япон, Солонгос Азийн орнууд өнөөдрийн бидний тогтолцоогоор яваад 1990-ээд оны эхээр мухардалд орсон тухай ярьсан бичлэг байна.
Улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, улс орны бодлогыг ярихгүй бол тухайн салбар болохгүй байна гэхэд байшингийн цонх, дээвэр ярьдаг гишүүд байгаа учраас улс орон томоохон юмаа шийдэхгүй тойрог усалдаг улс төр яваад байна гэсэн зүйлийг ард иргэд хэлсэн. Гол хэлж байгаа зүйл нь 2012 онд болсон бидний өнөөдрийн яриад байгаа энэ тогтолцоогоор явсан сонгуулийн үр дүнд сонгогдсон зарим нэг хүмүүст нь ард иргэд дургүй байсан юм болов уу. Үүнээс болоод хаалгаар гаргасан чинь тооноор ороод ирлээ гэж яригдаж байна. Тиймээс энэ алдаагаа битгий давтаарай гэж ард иргэд хэлээд сонгуулийн хууль, улс төрийн намын тухай хуульд яаж тусгах вэ гэдэг дээр эргэлзээ байна.
Тооны хувьд олон хүмүүс саналаа илэрхийлсэн. 152 гэсэн тоог дэмжихгүй гэсэн. Надтай уулзсан уулзалт дээр хамгийн дундаж тоог 120 хавьцаа байхад болно гэж Өмнөдэлгэр суманд Итгэлжав гэх хүн хэлсэн. Яагаад тоо нэмэхийг эсэргүүцээд байна вэ гэдгийг цаад углуургаар нь аваад үзвэл явж ирсэн түүх, одоо гарч байгаа авлига, албан тушаалын гэмт хэргүүд чинь иргэдийн итгэл, парламентын нэр хүндийг унагаачихсан. Энэ хэдээ шийдэж чадахгүй байхад 2 дахин нэмэх гэж байгааг дэмжихгүй байгаа юм.
Түүний асуултад УИХ-ын гишүү, ТББХ-ны дарга Н.Энхболд хариуллаа.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06