2019.09.11
А.Сүхбат: Баялгийн үр өгөөжийн тэн хагасаас илүүг Монголын ард түмэнд өгнө гэж тодорхой заалт оруулах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан.
Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
"Нэр бүхий 20 гишүүн энэ саналыг оруулж байгаа юм. Уул уурхайн дажин болсон өнөө үед энэ заалтыг оруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүдийн нэг нь би юм.
Стратегийн орд гэж оруулахдаа үгийн утгыг анхаарах хэрэгтэй байна. Гадаад биш Монгол үгээрээ үүнийг тодорхойлон оруулах ёстой. Өмнө нь бид Малын генетик нөөцийн хууль баталсан. Энэ генетик гэдгийг манай эрдэмтэд удам зүй гээд орчуулсан байх жишээтэй. Тиймээс үүнийг анхаараарай.
Байгалийн баялаг гэдэг үгийг мөн анхаарах ёстой. Баялаг гэдэг бол нөхөн сэргээгддэг буюу урган төлждөг. Газрын хэвлийн баялаг бол нөхөн сэргэээгдэхгүй учраас эрдэсийн нөөц гэж оруулах нь зүйтэй гэж бодож байна. Мөн энэ заалтын ...Үр өгөөжийн тэн хагасаас илүү нь ... гэж тодорхой оруулмаар байна.
Уул уурхайтай холбоотой асуудал дажин болжээ. Өчигдөр Захиргааны хэргийн шүүх дээр Ноён уулын ордтой холбоотой шүүх хурал боллоо. Би 3 дахь удаагаа оролцлоо. Сентерра гоулд компанийн лицензийг цуцаллаа. Монголын ард түмэн хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж эхэлсэн. Цагаан цаасан дээр орд газруудыг авч байгаа асуудлыг таслан зогсоох ёстой. засгийн газар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан нь зөв. Өвөг дээдсийнхээ булш бунханг ухаж, бусинуулдаг үндэстэн дэлхийд байхгүй. Хүнцэлийн өндөр агууламжтай газар олборлолт хийж асар их хэмжээний хохирол үзэх гэж байсан. Үүнийг таслан зогсоосон."
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06