2019.08.31
О.Баасанхүү: Ялсан нам төрийн албаар тоглодгийг болиулах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Төрийн жинхэнэ албаны мэргэшсэн, тогтвортой хариуцлагатай байх гэдэг энэ заалтыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүн ажиллах юм байна, ажил албан тушаалаас нь хамаагүй чөлөөлөхгүй юм байна, төрийн алба өөрөө хариуцлагатай байх юм байна. Энэ дээр би юунд санаа зовж байна гэхээр шатлан дэвших зарчимд үндэслэнэ гэдэг энэ үг 2 талтай.
Төрийн алба гэдэг дэлхийд ямар байдаг яг тэр жишгээр л тогтоогоод өгөөч. Дэлхийд бол нэг л ойлголт байгаа төрийн албан хаагч улс төрийн албан тушаал хашдаггүй бөгөөд ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар оролцдоггүй. Тэр оролцдоггүй байдал нь төрийн албыг тогтвортой байлгадаг.
Ялсан нам төрийн албаар тоглодгийг болиулах ёстой. Төрийн албан хаагч нь дэвшин дээшлэх боломжтой байх ёстой. Үнэхээр мэдлэгтэй бол ажилла юунд ч ажиллаж ямар ч удирдлага хийж болно. Мэдлэгт суурилсан төрийн бодлого явах болохоор мэдлэгтэй чадвартай хүн нь бас давуу эрх эдлээд явах боломжтой.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06