2019.07.03

Б.Баттөмөр: Эдийн засгийн хүчирхэг загвартай болох ёстой

Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Үндсэн хуулийн 25-р зүйл дээр Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр санал гаргаж байна. Энэ бодлого төлөвлөлттэй холбоотой асуудал. Монголын эдийн засагт, монголын төрд  зөв таөрийн зохицуулалт дутагдаж байна.

Улс орноо хуримтлалтай, хүчирхэг эдийн засагтай болгож чадахгүй байна. Гадаад өр маш их. Өнөөдрийн манай эдийн засгийн загвар болохгүй байна. Бидэнд төрийн хүчтэй зохицуулалт дутагдаж байна. Дунд урт хугацааны бодлого хэрэгтэй.

Төрийн зохицуулалтгүй улс орон гэж байхгүй. Тэгэхээр бид шинэ үндсэн хуулиндаа суурь зүйлүүд эдийн засгийн бодлогоо сайн тусгах хэрэгтэй.