2024.05.17

Б.Баттөмөр: Татварын орчны шинэчлэлд МҮХАҮТ ямар оролцоотой байгаа вэ?

УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ хуулийг дэмжиж байна.ХАҮТ-манай улсад анх удаа Ёс зүйн танхим байгуулсан. Ёс зүй бол хөгжлийн суурь болдог. Танхимын үүрэг Засгийн газар, салбарын яамнуудын шийдвэр гаргалтад нөлөөлж, бизнес эрхлэгчдэд ээлтэй, хөгжлөө дэмжсэн бодлогыг баримтлах ёстой. Энэ хуульд тусаад явах байх. Төр хувийн хэвшлийг булааж авлаа гэсэн зохисгүй үг яваад байгаа. Харин төр буцааж авсан. Үүн дээр хариулт өгөөрэй. ДНБ-тэй холбоотой статистик дүн мэдээллээ эргэж хараарай. Татварын зөв тогтолцоог бүрдүүлэхэд хэр оролцоотой ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn