2019.08.30
Ц.Даваасүрэн: Засгийн газарт хэтэрхий эрх мэдэл өгч, данхайлгах зөв үү буруу юу?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Өнгөрсөн парламентын үед дунд хугацааны хөтөлбөрийг гаргах бодлого эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Бид хөрөнгө оруулалтын нэг том бодлого баталлаа гэж бодъё. Гэтэл үүнд мөнгө тавигдаагүй бол бид юу ч хийхгүй зардлыг хөдөлгөж болохгүй гээд сууж байх уу? Аюулгүй бол Төсвийн хуулиар итгэл үзүүлнэ гээд Ерөнхий сайдын асуудлыг оруулж ирэх үү? Энэ их сонин зохицуулалттай болох гээд банйа. Эхлээд бодлогоо гаргаад хяналтаа тавиад явдаг төсвийн бүрэн эрх УИХ-д бий. Онцгой бүрэн эрх. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулсан сургууль цэцэрлэг буруудаагүй л байх. Бид бодлогоо гаргаад, зөрчилгүй дагаад явахад л асуудал нь байгаа болохоос биш зардал нэмж болох болохгүйд асуудал байна гэж харахгүй байна. хэрэгжүүлэгч байгууллагыг хэтэрхий эрх мэдэл өгч ингэж данхайлгах зкөв үү? Дандаа сайн Ерөнхий сайд гарч ирэх үү? дураараа ажлаа хийдэггүй хүн гарчихвал яах вэ? Одоо бол хангалттай эрх мэдэл Засгийн газарт байна гэж боддог. Тиймээс гишүүд үүнийг сайн анзаараарай."
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06