2023.05.31
Б.Баттөмөр: Төрөөрөө айл гэр болж тоглосон байдалтай байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
30 жилийн хугацаанд чинь юу болоод өнгөрчих вөө. Ямар дүгнэлт хийж байгаа юм. Хүн амын 42,5% нь ядуурчихсан. Гадаад өр 33,4 тэрбум доллар. Улсын өрийг тооцвол ДНБ-ийнхээ 80-90 хувь хүрчихсэн. Азийн Хөгжлийн банкнаас ядуу орон гээд зарлачихсан. Хорт хавдар, ядуурлаараа дэлхийд тэргүүлж байна. Баян хоосныхоо ялгаагаар дэлхийг дэлдийлгэж байгаа шүү дээ. Монголд олигархын олигархсан загвар хэрэгжиж байна. Нийт баялгийн 80-90 хувь нь хүн амын 3-4 хувьд оногдож байна шүү дээ. Чадвартай улсууд нь гадагшаа явчихсан. Эдийн засгийн дүрвэлт, амьдралаа залгуулж хөдөлмөрлөх гээд гадагшаа явж байна.
Баялгаараа эхний 10-д ордог мөртлөө ядуу улс. Баялгийн хараал, чөтгөрийн тойрогт орчихсон. Энэ тойргоос гарахад дор хаяж 10 жил хэрэгтэй шүү. Ийм л үр дүнтэй байна. Энэ 76 цөөдөөд ийм болчихсон уу? Хөгжил яагаад гацчихваа гээд харахаар 76-даа, парламентын засаглалдаа бус хүндээ л байгаа юм. Хоёр хөрш манай улсад маш сайхан харилцаатай. Хойд хөршөөс эрчим хүчний чиглэлийн бүх импортоо авч, урд хөршид бүх баялгаа гаргаж байгаа. Гуравдагч ертөнц Монголд тусалж байгаа. Яагаад ийм болчив гэхээр Монголчууд бидний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөгжлийн загвар буруу байна. Явж буй зам буруу байна. Мөн хүнээ бодсон, хөгжүүлэх бодлого байхгүй. Монгол хүн Монгол улсаа л хөгжүүлсэнгүй.
Засгийн газар байгуулдаг, унагадаг. 1,6 жилийн настай засагтай. Төрөөрөө айл гэр болж тоглосон ийм л байдалтай байна. Хоцрогдлын гол шалтгааныг хайя гэвэл улс төрийн тогтолцоо, хүнтэй холбоотой зүйлээ хийх ёстой. Хулгай луйвар гээд яриад байна. Хүн л хулгай хийж байгаа шүү дээ. Төр хамгийн муу менежер гээд байдаг. Төрд сайн хүн тавих юм бол төр сайн менежер байж чадна. Төр бодлогоо зөв гаргах юм бол сайн менежер байж чадна. Манай намын хувьд социал демократ үзэл баримтлалтай гэдэг атал хөгжил хариуцсан улсууд нь либерал загвар яриад л. Үл үзэгдэгч гар гэдэг онол 2000 онд хаалгаа хаачихсан шүү дээ.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06