2019.09.11
Ө.Энхтүвшин: Үндсэн хуулийн үг зөв бичих дүрмийн дагуу байх ёстойг анхаараарай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан.
Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
"Сүүлийн үед Монголчууд маш их хиймэл үг зохиодог болсон. Жишээ нь нилээдгүй гэж их ярих болсон. Угтаа нилээд гэж л үг бий. Тиймээс энэ заалтанд байгаа иргэн бүрд гэдэг үг нь иргэн бүрт гэж бичигдэх учиртай юм.
Үндсэн хуульдаа оруулж байгаа үг хэллэгийг найруулгын хувьд, дүрмийн хувьд зөв оруулах ёстой."
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06