2019.09.06

М.Билэгт: Шударга төрийн албан хаагч хэзээ ч албан тушаал дэвшиж чаддаггүй юм

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно"  гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжээгүй юм. 


УИХ-ын гишүүн М.Билэгт "Заалтыг дэмжиж байгаа юм гэхдээ..одоо байгаа төрийн албан хаагчдаа өөрчлөхгүйгээр, тэднийг улам дархлаажуулах гээд байна" гэсэн байр суурийг хэллээ.