2020.05.15
М.Билэгт: Засгийн газраас малчдад өгөх мөнгө А дансруу нь шууд мөнгө хэлбэрээр орох уу?
МАН-ын олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлчийн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт:
2016 оноос хойш энэ их хурал Хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал тавьж байгаа. 2011 оны үед хонины нэхий 11 мянган төгрөг байсныг 2012-2016 онд үнэ нь 26 хувиар уналтанд орсон байсан. Энэ тал дээр нэлээд арга хэмжээ авч ажиллсан. 2016 онд 56 сая толгой малтай байсан бол 2019 онд 70,9 сая толгой малтай болоод байна.
Өмнө ноосны урамшуулал олгохдоо чанаргүй хивэг тэжээлийг малчны хотонд аваачаад шидчихдэг мөнгөөр ордоггүй байсан. Энэ удаагийн тогтоолоор Засгийн газраас малчдад өгөх мөнгө А дансруу нь мөнгө хэлбэрээр орох уу? Ноолуурийн 30 хувийг Засгийн газраас авч үлдсэн хэсгийг экспортод гаргана. Экспортоор гарч байгаа ноолуурийн 95 хувийг Хятад хүмүүс авна. Хилийн чөлөөлт бүс дээр Хятадуудыг оруулж ирж ноолуураа өгөх хүмүүсийг оруулах гэх мэт зохицуулалтыг хийж байгаа юу?
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.