2020.05.15
Малчдад ноолуурын урамшуулал олгох тогтоолыг батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа.
УИХ-аас “COVID-19”-ийн үед малчдын орлогыг нэмэх, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн сард тогтоол баталсан. Энэ хүрээнд малчдад тушаасан ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, үүнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тогтоолын төслийг чуулганд танилцуулахдаа онцлов. Улсын хэмжээнд 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсоноос 29.3 сая ямаа байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Ингээд тогтоолын төслийг гишүүдийн олонхи дэмжиж батлагдлаа.