М.Билэгт: Ноолуурын үнийг ядаж 80 мянган төгрөгөөс буулгахгүй байх дээр анхаараарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт
Засгийн газар цар тахлын үед малчидаа дэмжиж ноолуурын үнэ унахаас болгоомжилж арга хэмжээнүүд авч байгаа. Гэтэл АНН-үүд үгсэн хуйвалдаж үнийг унагаж авах сонирхолтой байна. Ядаж 80 мянган төгрөгөөс буулгахгүй байх дээр анхаараарай. 100 мянган төгрөгөөр ноолуураа өгсөн малчдад 20 мянган төгрөгийн урамшуулал олгох юм уу. Үнэ буугаад хэд орчим болох вэ? Ялгаж салгаж дахин мэдээлэл өгөөрэй.
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30