Л.Элдэв-Очир: Ноолуурын нөөцийг бүрдүүлж, малчид, үйлдвэрлэгчидээ дэмжинэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
“Тогтоолын төслийг дэмжиж байна. Сүүлийн үед нийгэм, малчдын дунд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар танилцуулга хиймээр байна. УИХ-ын даргын захирамжаар 8 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2 хоногийн дотор нөхцөл байдлыг судалж үзэн 4 зүйл бүхий тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэхээр тогтоод байна. Цаг хугацааны хувьд их тулгамдаж байгаа. Засгийн газрын зарим арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байх нөхцөл үүссэн. Үүнийг Ч.Улаан сайд тайлбар хэлнэ байх. Тогтоолын төслийн гол заалт бол ноолуурын нөөцийг бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох юм. Мөн ноолуурын экспортыг дэмжих чиглэлд бүх хилийн боомтуудаар саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжийг 0 болгох арга хэмжээг зохион байгуулах ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй.
Малчин өрхүүдийг дэмжиж, ноолуурын зах зээлийн үнийн зөрүү болгон тушаасан кг ноолуур тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, Сангийн яамтай тохирсон. Ноолуурын зах зээлд бодит үнэ тогтоох зорилгоор гадаадын худалдан авагчдийг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг асуудлыг тогтоолын төслөөр зохицуулж оруулсан. Тогтоолыг батлагдсан өдбрөөс нь даган мөрдөх юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг олон талаас нь нарийн судалж үзсэн. Тиймээс малчид эргэлзэхгүйгээр зах зээлд тогтсон тогтвортой үнээр нийлүүлэх ийм боломж бүрдэж байгаа юм.”
Холбоотой мэдээ
2020.08.03
2020.05.26
2020.05.23