Ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолыг дэмжлээ
2020.05.15

Ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулав. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа. 

УИХ-аас “COVID-19”-ийн үед малчдын орлогыг нэмэх, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн сард тогтоол баталсан. Энэ хүрээнд малчдад тушаасан ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, үүнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тогтоолын төслийг чуулганд танилцуулахдаа онцлов. Улсын хэмжээнд 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсоноос 29.3 сая ямаа байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж хариулт авлаа. 

Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.