2020.05.15

Ж.Энхбаяр: Европын холбооны шийдвэрт гадаад бодлогоороо дамжуулж хариу арга хэмжээ хэрэгтэй

МАН-ын олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлчийн чуулганы хуралдаан  эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Нийгэмд нэлээд маргаан дагуулаад байсан ноолуурын асуудал үндсэндээ ингээд шийдэгдэж байх шиг байна. Ноолуураас илүү ноцтой асуудал үүссэнийг гишүүд анхааралдаа авах хэрэгтэй байна. 

Бид өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг давахын тулд банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаад төсөв болон банкныхаан салбарын эрүүлжүүлэх асуудлыг олон улсын байгууллага биднийг жагсаалтад оруулаад байгаа тэр ФАТФ-т мэдээллээ өгч ирсэн. 

Гэтэл сая Европын зөвлөл монгол улсыг санхүүгийн чиглэлээр хамтран ажиллах боломжгүй эрсдэл бүхий улс орон гэж зарлалаа. Энэ бол Монгол Улсыг олон улсын түвшинд үл тоосон гадаад бодлогод хүндэтгэлгүй хандсан үйл явдал боллоо. Тиймээс энэ бүх бодлогоо эргэн харах хэрэгтэй байна. 

Монгол улсыг хэцүү хүнд үед, улс төрийн томоохон сонгуулийн өмнө үл тоож доромж хандсан Европын холбооны шийдвэрт гадаад бодлогоороо дамжуулж хариу арга хэмжээ авах цаг болсон гэж үзэж байна.