2019.11.14

Д.Оюунхорол: Төлөөллийн ардчилал пропорционал системээр дамжиж бий болох ёстой байсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.14/ нэгдсэн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ  үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Энэ үндсэн хуулиар дордуулсан долоон заалтын дөрвийг засаж чадсан. Өнөөдөр зарим нэг УИХ-ын гишүүний байр суурийг сонсоод харамсалтай санагдаж байна. МАН-ын 64 үндсэн хуулийг дангаараа шийдэх гэж улайрч байгаа юм байхгүй. 

Энэ удаагийн холимог систем гэдэг бол намыг биш хүнийг дугуйлж эрэмбэлүүлэх талаар ярьсан. Улс төрийн намуудтайгаа зөвшилцөж ярилцсангүй гэж байна. Төлөөллийн ардчилал улс төрд оролцох систем пропорционал системээр дамжиж бий болох ёстой байсан нөгөө талаас бүх давхаргын хүн парламентад орж болох боломжийг хангах байсан магадгүй шударга сонгууль болох байсан байх.