2019.07.18

Н.Цэрэнбат: Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг уялдуулан зөвшилцөхийг дэмжиж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.18) хуралдаан 10 цаг 42 минутад хувийн 57.9 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:

"Зөвшилцөх шаардлагатай байгаа тул гэсэн учраас зөвшилцөөд байгуулагдаж байгаа ажлын хэсэг эцсийн байдлаар 8 сарын 5-ны дотор цаашид хэлэлцэх төслөө хайрцаглана гэж ойлголоо. Тиймээс зөвшилцөх гэдэг дээр дэмжиж байна."