15-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн Тариалан сумаас сурталчилгаагаа эхлүүллээ
2020.06.03

15-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн Тариалан сумаас сурталчилгаагаа эхлүүллээ

УИХ-ын сонгуулийн 15-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Намсрайн Цэрэнбат  нар иргэд сонгогчидтой хийх уулзалтаа Тариалан сумаас өнөөдөр эхлүүллээ.

Уулзалтыг дэлхий даяар тархаад байгаа цар тахал COVD19 вирустай холбогдуулан Засгийн газраас гаргасан УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах журмын дагуу иргэдийн халууныг хэмжиж, нэг удаагийн амны хаалттай, гар ариутгаж, хоорондын зайг барьж зохион байгуулсан.

Тариалан сумын хувьд аймагтаа томд тооцогдох хүн амын нягтралтай, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын бүс нутаг. Өнгөрсөн 4 жилд Тариалан суманд ирээдүй залуу үе, хүний хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт болох 640 хүүхдийн сургууль ашиглалтад орж, дотуур байрнуудын их засвар хийгдсэн бол 240 хүүхдийн цэцэрлэг, Спорт заал, сумын төвөөс гарах 25 км сайжруулсан замын ажил эхэлсэн.

Иргэд сонгогчидтой хийсэн уулзалт харилцан санал бодлоо солилцсон, халуун дотно уур амьсгалтай болж Тариалан сумын ард иргэд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, эх орныхоо хөгжил дэвшил, төрөлх нутгийнхээ ирээдүйн төлөө "ХҮЧЭЭ НЭГТГЭХЭЭ" илэрхийллээ.