
2025.02.15
”Хөхийн сүрэг” хоршоонд 9 өрх нэгдэж, 520 гаруй хүүхдийн сүүний хэрэгцээг хангаж байна
”Хөхийн сүрэг” хоршоонд 9 өрх нэгдэж, Увс аймгийн Өндөрхангай сумын төвд сүүний чиглэлийн ферм байгуулжээ.
Улмаар хоршооныхон сургууль, цэцэрлэгийн 520 гаруй хүүхдийн өдөр тутмын сүүний хэрэгцээг хангаж байна.
Хоршоог үүсгэн байгуулагч П.Бат-Оргил үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй болох зорилго тавьжээ.