Ц.Цогзолмаа: Төрийн албан хаагчдын туршлага, хүлээн зөвшөөрөгдсөн байдал чухал
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно" гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжээгүй юм.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Монгол улсын ирээдүйн 20-30 жилээр тогтохгүй суурь өөрчлөлтийг хийх гэж байна. Төрийн албан хаагчийн асуудал бол Монголын төрийн тулгуур шүү. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх зайлшгүй шаардлага байгаа. Би жилийн өмнө хамгийн том салбарын яамыг удирдаж явсан. Тэнд бодит байдлыг харсан. Төрийн албан хаагчдаа "эхэнд ард түмэн, улс орноо бодох" тухай ойлголт бүрэн арчигдсан байна лээ. Хамгийн түрүүнд надад ямар ашигтай вэ? гэдгийг л буруу сэтгэлгээ бодитоор байгаа гэдэгтэй санал нэг байна. Тиймээс Үндсэн хуулиар хуульд эрх зүйн боломжийг нь нилээд либералчилж, нээлттэй болгож хийж өгөх ёстой. Бид төрийн албан хаагчдаас хариуцлага нэхдэг. Гэхдээ тэр албаны босгыг давж гарах шаардлагыг өндөрсгөөгүй байж хариуцлага нэхэхээр өрөөсгөл болж байна. Доод дунд шатандаа хариуцлагаа үүрүүлээд явж байгаа. Харин дээд, дарга нар нь хариуцлагаасаа мултарч байгаа.
Төрийн албан хаагчдын туршлага, хүлээн зөвшөөрөгдсөн байдал маш чухал. Туршлагыг хүн худалдаж авдаггүй, цаг хугацаа зарж байж, унаж босож үзэж байж бий болдог үнэт зүйл капитал.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06