2019.08.31
Ц.Гарамжав: Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоох саналыг дэмжиж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
Ардчилсан намаас оруулсан өрийн дээд хэмжээг тогтоох тухай санал зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын өрийн дээд хэмжээ хязгаартай байх нь хүү бага, төсөв нь зөв зохицуулалттай байдаг бусад орны туршлага байна.
Гэтэл манай улсын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад өндөр байгаа учраас энэхүү саналыг оруулж ирсэн байх. Үндсэн хуульд тэр бүр гар хүрдэг хууль биш. Гэтэл нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг харахад Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоох саналыг дэмжиж байна. Зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо хэд байх вэ гэдгийг хэлэлцэж шийдэх нь зөв.
Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн сахилга баттай байсан үед буюу тодорхой баримтлах хугацаа зааж өгсөн нь дээр болов уу гэж бодож байна. Урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд маш нарийн тооцсон хөгжлийн бодлого хэрэгтэй.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06