2019.08.31
Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн саналыг саналын төвшинд хэлэлцэж байгаа нь хууль зөрчөөгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Өнөөдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар 78 хүн хууль санаачлах эрх эдэлж байгаа. 76 гишүүн, засгийн газар, ерөнхийлөгчид байдаг. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлах хүрээ хязгаарыг нь бас тодорхой заагаад өгчихсөн байгаа.
Яагаад ингэх хязгаар тогтоож өгсөн бэ гэхээр тодорхой салбарын багц хуулиудыг зөвхөн мэргэжлийн засгийн газар санаачилж тооцоо судалгааны үндсэн дээр оруулж ирэх ёстой гэдэг шаардлага шалгуур тавьсан. Өнөөдөр энд ерөнхийлөгчийн саналыг саналын төвшинд хэлэлцэж байгаа нь өөрөө үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчөөгүй.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06