2019.08.30
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд хариуцлагатай, тэвчээртэй бай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/ нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ. Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.
Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулсан. Санал хураалт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"УИХ-ын гишүүд хариуцлагатай, тэвчээртэй байх хэрэгтэй байна. Бид Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Санал хураалт эхлэхээр дэр хийгээд гараад явж байна.
Би Үндсэн хуулийг хэлэлцэж эхлэхээс эхлэн гишүүд идэвхтэй байж, ирцийг хангаж, үг хэлэх оролцоог нь хангаж өгөхийг хүссэн. Мөн ард иргэдээр хэлэлцүүлэх шаардлагатай хийгээд санал асуулга явуулах ёстой гэж хэлсэн.
Улс орны эдийн засаг, улс төр нийгмийн маш чухал өөрчлөлтүүдийг оруулж байна. Ард иргэдээс тээсэн итгэл үнэмшилээ тээж, хэлэлцүүлэг, хуралдаанд оролцоод явж байна. Тиймээс хэлэлцүүлэг хийх боломж, үг хэлэх боломжийг хангаж өгөх хэрэгтэй байна. Зарим нь бүр хуралдаандаа ирэхгүй алга болж байна."
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06