2019.07.03
Л.Мөнхбаатар: 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэж хатуу хугацаа заах нь зохимжгүй байдаг
ЭЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Төслийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэнэ” гэж хатуу заасныг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.
43.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж тусгасан.
Энэ томьёололд тусгасан “3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ” гэдэг нь 3 дахь өдрөөс нь хойшоо 10 дахь өдөр хүртэл хэзээ ч хамаагүй хэлэлцэж болно гэсэн агуулгыг илэрхийлэхгүй байгаа бөгөөд “яг 3 дахь хоногийн дараагийн өдөр”-өөс хэлэлцэх гэсэн агуулгатай уншигдаж байна.
Үндсэн хуульд аливаа үйл явдал болох хугацааг заахдаа яг “3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ” гэх мэтээр туйлын шинжтэй, хатуу хугацаа заах нь зохимжгүй байдаг.
Одоогийн хуулиар шүүгчдийн тоог Үндсэн хуульд заадаггүй, Шүүхийн тухай хуулиар заагаад явж байгаа. Улсын дээд шүүхийн бүтэц бүрэлдэхүүнийг Үндсэн хуулиар зааж өгөх нь ач холбогдолтой биш байна. Органик хууль буюу Шүүхийн тухай хуулиараа зохицуулах боломжтой.
Дээд шүүхийн шүүгчдийн ачаалал нэг шүүгч дээр 240-260 хэрэг шийдвэрлэгдэж байгаа гэсэн статистик байна. Мөн иргэдийн эрхзүйн ухамсар дээшлэж хэрэг маргаанаа шүүхийн бүх шатанд шийдвэрлүүлэх хүсэлт их байгаа болон эрүүгийн гэмт хэргийн өсөлт зэргээс хамаарч механикаар өсөх магадлалтай байхад шүүгчдийн тоог бууруулж байгаагийн үндэслэлийг олж харахгүй байна. Харин ч цаашид нэмэх боломжтойгоор хуульчлах ёстой.
“Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй” гэснийг хасах нь зүйтэй гэж үзэж байна.
Улсын Их Хурал улсын жил бүрийн төсвийг батлах нь өөрийнх нь онцгой бүрэн эрхийн асуудал. Гэтэл “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй” гэж нэмэх нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр батална гэсэнтэй ялгаагүй болж байна.
Улсын төсөв батлах процесс нь засаглалын эрх мэдэл хоорондын өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын харилцан хяналт тэнцлийн нэг хэлбэр юм.Улсын төсвийг батлахдаа гүйцэтгэх засаглалын зөвшөөрлийг авах нь энэхүү хяналт тэнцлийг алдуулж, хууль тогтоох засаглал төсөв, мөнгөтэй засаглал болох гүйцэтгэх засаглалд дарагдах, хяналт сулрах эрсдэл үүснэ.
Мэдээж, төсвийг нэгдсэн бодлогогүй, тэгшитгэн тарааж зарцуулах нь буруу гэдгийг дэмжиж байна. Иймд гүйцэтгэх засаглалын төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ ийнхүү нэмэгдүүлэхдээ засаглал хоорондын харилцан хяналт тэнцлийг алдагдуулж болохгүй.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06