2019.06.18
М.Билэгт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
"Сүүлийн 28 жил иргэд төрдөө итгэх итгэл буурсан. Энэ байдлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яаж засах гэж байна вэ? Энэ хугацаанд төрийн яамдууд, салбар салбараараа уналтанд ороод байна. Жишээ нь боловсролын салбар уналтанд орсон. Хүүхдүүд 3 ээлжээр хичээллэж, нэг танхимд 50-60 хүүхэд суралцаж байна. Шоронгийн нэртэй сүрьеэ өвчин дэгдэж нэг сургуулиас 10 биш зуугаараа халдвар авчихаад байна. Мөн эрүүл мэндийн салбар ч уналтанд байна. Салбар салбарын төрийн албыг хэрхэн сайжруулж, хариуцлагажуулах ёстойг үндсэн хуульдаа оруулах ёстой.
Ерөнхий сайд хэлсэн. Ард иргэдээ соён гэгээрүүлж байж улс орон хөгжих нь ээ гэж. Өнгөрсөн хугацаанд энэ ажлаа хийж чадаагүй юм байна. иргэдээ ажлын байртай болгож үндэсний нөхөн сэргээгддэг баялгаа дэмжиж ажиллах ёстой гэж байна. Тиймээс бид өнөөдөр Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж л байгаа юм бол төрийн албаны сахилга хариуцлага, иргэдээ соён гэгээрүүлэх, уналтад орсон салбаруудаа дэмжих чиглэлд анхаарах ёстой."
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс асуулт асууж дууссаны дараа санал хэллээ.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06