2019.11.14
О.Баасанхүү: Зөвшилцөхдөө яагаад ард түмний эрхийг боогдуулж байгаа юм бэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан 62 гишүүний нэг нь би байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулна гээд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ингээд хоригтой холбоотой зөвшилцөлийн хэсэг байгуулсан.
Зөвшилцлийн ажлын хэсэгт МАХН-ыг оруулаагүй. Гэтэл УИХ-д суудалгүй хоёр гишүүнийг оруулж ирсэн. Шинээр нам байгуулсныг нь ойлгож байна. Гэхдээ хуульд зөвлөл гэж заалт байхгүй. С.Жавхлан бид хоёр нийлээд гишүүдийн зөвлөл байгуулах юм уу? Суудал бүхий намууд эсвэл нийт ард түмэн зөвшилцөж болно, түүнээс намууд хоорондоо зөвшилцөж болохгүй.
Зөвшилцөл чинь хууль бус болсон. Зөвшилцлийг намууд хийж байгаа юм бол нийт 34 нам чинь яагаад зөвшилцөөгүй юм. АН бүлэгтэй байсан ч аймхай хоёр нь гараад ард түмний төлөөллийг байхгүй болгосон. Зөвшилцөхдөө яагаад ард түмний эрхийг боогдуулж байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид аль болох ард түмэн, намууд, төрийн бус байгууллага гээд бүх төлөөллийн саналыг тусгах гэж хичээн ажилласан. Зөвшилцлийн ажлын хэсэг долоон удаа хуралдсан. УИХ-д суудалтай намуудын төлөөллийг оруулсан. Яагаад таныг оруулаагүйг би сайн мэдэхгүй байна. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлнэ гэсэн болохоос намын дарга Ерөнхий сайд байна гэсэн санал оруулаагүй. Та мушгиад байна. Харилцан ойлголцох, хуулийн зөрчилгүй, хүч түрсэн, ард түмний эсрэг хийж буй зүйл байхгүй.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06