2019.11.14

Ц.Гарамжав: Эдийн засгийн бодлогод оруулсан заалт цаашид энэ хэвээрээ явах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.14/ нэгдсэн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ  үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлтээр хариуцлага, ёс суртахуун, шударга ёс мөн баялгийн бодлогын талаарх нэмэлт дээр хяналтаа тавьж ажилласан. 35 шинэлэг зүйл оруулж ирсэн. Ард нийтийн санал асуулга явуулаагүйд харамсаж байна. 

Өмнөх Үндсэн хууль дээр эдийн засгийн бодлого бага тусгагдсан байсныг 20 гишүүн нийлж МУ-ын нийгэм эдийн засгийн хүндрэлд байгаа байдлыг харгалзан эдийн засгийн заалтууд ашигтай байдлаар  ороосой гэсэндээ нэмэлтүүд оруулсан.

Төслийн 3-р зүйлийн нэг дэх заалт буюу 6-р зүйлийн хоёрдугаар хэсэгт Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг нь ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэх,   түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж оруулж өгч өгсөн. Энэ заалт маань анхны хэлэлцүүлэгт дэмжигдсэнд баяртай байна. Энэ заалт цаашдаа яг энэ хэлбэрээр ороод явах уу?