2022.06.16

Ц.Туваан: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой

УИХ-ын чуулганы \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт орж ирж байна. Ирэх 7 хоногт УИХ яах вэ, хуульд юу гэж байдаг вэ. Манай нам асуудалтай байгаа, энэ асуудлаа шийдэхээр явахад маш их даваа, нугачаатай тулж байна. Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүдэд яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг жижиг асуудал шийдэх гэж байгаа мэт хандаж болохгүй. Ард иргэддээ юу ярих вэ. Тодорхой зүйл алга, үүний цаанад УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, холимог тогтолцоо гэсэн зүйл явж байгаа. Иргэдийн саналыг хэрхэн сонсох вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn