2019.06.18

Ж.Энхбаяр: Үндэсний эв нэгдлийг хангаж, үнэт зүйлийг бий болгох тал дээр ямар өөрчлөлт хийх вэ?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

"Ард түмэн төр, улс төрийн намд итгэх итгэл нилээд буурсан. Улс орны эв нэгдэл алдагдаж улс төрийн нам, шашин, хэт жижгэрсэн засаг захиргааны нэгжээр цөөн үндэстэн хуваагдсан байна. Шударга ёсны хүсэмжлэл их, баян ядуугийн зөрүү өндөр, нийгмийн ёс суртахуун, үнэт зүйл унаж байна. Баялгийн хуваарилалт тэгш бус болсон зэрэг эдгээр зүйл Үндсэн хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн суурь шалтгаан болох ёстой. Эдгээрийг засахын тулд НИЙГМИЙН ГЭРЭЭг өөрчлөх ёстой. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн талцал хуваагдлыг зогсоох, шашин шүтлэгийн асуудлын нэг мөр болгох, нутаг дэвсгэрийн хуваагдал 330 гаруй суманд хүрэх төрийн үйлчилгээ зэрэгт ямар ахиц гарах вэ? 

Сумын засаг дарга нарыг бүх ард түмнээс сонгогдоно гэсэн байна. Ийм сумын дарга аймгийн засаг даргын үгэнд орох уу? Нийгмийн хуваах үйлдэл болох вий гэж эмээж байна. Үүнийг тооцож үзсэн үү? 

Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдлыг хангах зарчим баримтална гэж заасан байна. Энэ тэгшитгэн  хуваахыг хэлж байна уу? ямар үндсэлэлээр тэгш хуваарилах тухай яриад банйа вэ?

Үндэсний эв нэгдлийг хангаж, үнэт зүйлийг бий болгох тал дээр яг юу хийх гэж байна вэ?"