2019.07.18
М.Билэгт: Ажлын хэсэгт эмэгтэй гишүүдийн төлөөллийг яагаад оруулаагүй вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.07.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
"Төслүүдийг уялдуулан ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын хүн амын 51%-ийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй юм бэ? улс төрийн туршлага гэж харж байгаа бол эмэгтэй туршлагатай парламентч байна шүү дээ. Д.Оюунхорол гишүүн бол олон жил төр түшилцэж яваа хүн.
Монгол Улсын нийгмийн амьдралыг бүрдүүлэхэд эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Айл өрхийн нэг багана нь эмэгтэй хүн байдаг. Улсын ийм чухал хуулийн ажлын хэсэгт яагаад эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй юм бэ? гэж асуумаар байна."
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06