2023.05.05

С.Ганбаатар: УИХ-ын гишүүд өөрсдийгөө дахин гаргах зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна

УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

УИХ-ын эрхэм гишүүд ээ

Өнөөдөр бид маш чухал асуудлаар ярилцаж байна. Бид ард түмний эрх мэдлийг булааж, хулгайлж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлье. Гаднаас импортолж оруулж ирсэн санаа байж болно оо. Жон Локк хэлэхдээ “Эзэн хаан, хэн нэгэн эрх мэдэлтэй эрх баригчдын юу хэлэх вэ гэдгийг ард түмэн дагаж мөрдөнө гэсэн санаа биш шүү. Нийт ард иргэд хоорондоо зөвшилцөж ард түмний нийгмийн гэрээ байх ёстой хэмээсэн. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаа.

Хоёрдугаарт би та нарт нэг зүйлийг сануулахыг хүсэж байна. УИХ 840 хууль баталсан. Эрүүгийн, захиргааны гэх мэт энэ олон хууль бол ард түмэнд зориулсан. Харин УИХ-ын гишүүдэд зориулсан ард түмний мэдэлд байдаг ганц хууль бол Үндсэн хууль. Үүн рүү гар дүрж болохгүй ээ.

Журмын тухай хуулийн ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл журам гэж гуравдугаар зүйлээр хэлэлцүүлэхийг хүсэж буй. Та нар санал авна, ард түмэндээ сонсгоно гэж ярьж байна. Үндсэндээ тэдний юу хүсэж, юу зорьж байгаа нь хамаагүй болно. Сонсох, санал авах төдий байдлаар хандах гэж байгаад би санаа зовж байна. Хэлэлцүүлэг хийнэ гэнэ. Хэлэлцүүлэг хийсэн дүртэйгээр энэ 76 ард түмний мэдэл, эрх ашигт ноцтойгоор нөлөөлөх гээд байна.

УИХ-ын 76 гишүүн өөрсдөдөө зориулж хууль гаргаж болохгүй. Журмын тухай хуульд ч ийм санаа бий. Хэрвээ бид өөрөө өөрсдөө хууль баталж, өөрсдийгөө яаж дахин баталгаатай гаргаж ирэх вэ гэдэг дээр санаа зовж өөрчлөлт оруулах юм бол нийт 76 гишүүнд уриалга гаргаж байна. Та бүхэн  Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаад 76 дээр 76-г нэмж та нарын дахин сонгогдох баталгаа нэмэгдснээрээ энэ хуулиар та нар өөрсдөө сонгуульд орох эрхгүй болчихно шүү. Оролцохгүй байхыг уриалж байна. Ямар ч тохиолдолд өөрөө өөртөө хууль баталж болохгүй.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.