2019.11.14
Б.Баттөмөр: Хөгжлийн бодлого төлөвлөлтийг цаашид яаж авч явах вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
1992 оны үндсэн хууль муу хууль байгаагүй. Харин ардчилсан нийгэмд шилжээд хоцрогдолд орсон явдал бол төрийн тогтолцооны гажиг төрд ажилласан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болсон гэдгийг судалгаанаас харж болно.
Ялангуяа сахилга хариуцлага гэдэг үг Монгол үгийг үгсийн сангаас хасагдсан. Хүний эрх эрх чөлөө хөгжил дээр суурилдаг. Монгол улсад хөгжил байхгүй учраас хүний эрх эрх чөлөө хангагдаагүй. Мөн ядуурал их байна. Өмч хувьчлалаар маш олон хүн гудамжинд гарсан. Өнөөдөр 3 хүний хоёр нь ядуу байна.
Монгол улсын хөгжлийн зардал маш их болсон. Засаглалын хомстол хөгжлийн загвар, авилга хээл хахууль ихэссэн, улс төржилт нэмэгдэж мэдлэгтэй боловсон хүчний хомстолд орсон. Алдаа дутагдлаа ярьж засч байж цаашаа хөгжинө. Иймээс үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг цаашид яаж авч явах вэ?
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06