2023.05.31
Ц.Идэрбат: Улс орны хувь заяаг бодож дараагийн хуулиудаа яаралтай батлах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Миний хувьд бусад гишүүдийн адилаар тойрогтоо хоёр удаа ажиллаад ирлээ. Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр Хэнтий аймгийнхаа бүх сум, суурингуудаар явж ҮХНӨ-тэй холбоотой асуудлын 1, 2-дугаар хэлэлцүүлгийг хийж, ард иргэдээс хэлсэн санал, хүсэлт бүх зүйлүүдийг нэмж хачирлахгүйгээр холбогдох газруудад нь уламжилж ажилласан. Иргэд олон нийт тогтолцооны хувьд сонгогчдын санал гээгдэхгүй байх, тойрог шүтдэггүй байх, тойргийг өөрт давуу байдлаар олгодог, ашигладаг, мөнгө төгрөг, бэлэг сэлт тараадаг бүхнийг ойлгож тогтолцоог дэмжиж байна.
Харин тоог 152 болгохыг дэмжихгүй. 126 гээд танилцуулаад явахад олон байна гэдгийг ярьж байгаа юм. Олон байна гэдэг тооноос яагаад татгалзаад байна вэ гэхээр цаад шалтгаан нь замбараагүй явсан 30 жил дахиад цаашаа үргэлжилвэл яах вэ гэдэг дээр тогтож байна. Өөрчлөгдөх ёстой, хэцүү байгааг ч мөн ярьж байсан. Тоог дэмжихгүй байна гэж зөвхөн тоо ярих бус дэмжихгүй байгаа учир шалтгаан нь юу вэ гэдгийг ярих нь зүйтэй.
Иргэд, олон нийттэй ҮХНӨ холбоотой асуудлаар ярьж хэлж байсан зүйлүүдээ чуулганы танхимд хэлж байна. Монгол Улсын Засгийн газраас замбараагүй явж ирсэн 30 жилийн зарим асуудлыг шийдээд, эхнээсээ 30 жилд анх удаа төсвийн орлого нь хугацаанаасаа өмнө давж орж ирээд цалин, тэтгэвэр, 6 сарын өмнө хүүхдийн мөнгөө өгч чадахгүй байсан бол өнөөдөр нөхөж олгох хэмжээнд ирж өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Хэрвээ УИХ эдийн засагт өөрчлөлт орж байгаа энэ үед Үндсэн хуулийг баталвал тогтолцоогоо өөрчлөөд, тоогоо нэмээд зогсохгүйгээр дараагийн Үндсэн хуулийн өөрчлөлт оруулсан агуулга бүтэн утгаараа ард иргэдийн хөрсөн дээр буух, амьдралд нь нөлөөлөх өөрчлөлтүүдийг энд байгаа УИХ-ын гишүүд улс төрийн зориг гаргаж, улс орны цаашдын хувь заяаг бодож дараагийн хуулиудаа цаг алдалгүй батлах ёстой гэж бодож байна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06