2019.08.31
Л.Мөнхбаатар: Хэд хэдэн зүйл дээр хууль зөрчигдөх байдал үүсч байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Тодорхой бусад хуулиудыг зөрчиж болохгүй. Хэрэв зөрчвөл төвөгтэй байдал руу орно. Хэд хэдэн зүйл дээр хууль зөрчигдөх байдал үүсч байна. Тухайлбал, өргөн баригдсан төсөлд байхгүй, хөндөгдөөгүй заалтыг Ерөнхийлөгч оруулж ирсэн.
Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй холбоотой заалтыг төсөлд огт хөндөөгүй байхад санал оруулж, төсөлд тусгаж байгаа нь хууль зөрчиж байгаа юу гэдгийг анхааралдаа авч үзэж, яримаар байна. Мөн байнгын хороо, гишүүдээс ирүүлсэн төсөлд тусгаагүй санал заалтыг оруулж ирэх боломжгүй гэсэн заалт бий.
Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг УИХ хэлэлцэх ёстой. Гэтэл энэ заалтыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн санал гэж хэлэлцэж байгаа нь хөндөгдөөгүй заалтыг гишүүд оруулж ирсэн гэсэн хуулийн хийдэл үүсч, Цэцэд очих нөхцөл үүсч байна. Тиймээс цаашид үүнийг Ерөнхийлөгчийн санал гээд явах нь зүйтэй байх. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн бүх саналуудыг хэлэлцэхдээ Ерөнхийлөгчийн санал гэж хэлэлцээд явах нь зүйтэй болов уу.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06