2025.07.02

О.Саранчулуун: Халамж, группийн мөнгө зээлийн шаардлага хангахгүй байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр суурь илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд халамжийн мөнгө амьдралаа залгуулж байгаа ганц орлого. Манайд маш олон банк санхүүгийн байгууллагууд халамжийн мөнгийг зээлийн баталгаа гэж харахгүй байна. Хугацаагүй группт орсон хүмүүс сар болгон тодорхой группийн мөнгөө аваад үүгээрээ байрны түрээсээ төлөөд, өөрийнхөө жижиг бизнес хийдэг бол тэрүүгээрээ болгодог байсан. Энэ тэтгэврийн зээлийн асуудалтай холбоотой өөрчлөлт нь олон хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд нөлөөлсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал дээр санхүүгийнх нь юм нь хүрчихээр давхар тэр хүмүүсийн эрүүл мэндийн эрсдэл рүү оруулдаг юм. Энийг ойлгоод энэ дээр энэ Монгол банкны мэргэжилтнүүд шийдэл гаргаач ээ гэдэг санал шаардлага хэлмээр байна. Шийдлээ яаж харах ёстой вэ гэхээр халамж группийн мөнгө бол ганц орлого. Тэгэхдээ энийг зээлийн баталгаа болгож харах хандлага болон бодлогын хувьд өөрчлөлт баймаар байна. Эдийн засгийн зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бүх л олон улсын төсөл ч байдаг юм уу, банк бус ч байдаг юм уу, санхүүгийн байгууллагууд, халамж, сургалт, зээлтэй хослуулсан ийм багц төсөл хэрэгжүүлмээр байна. Монгол Улс өчнөөн л төсөл хэрэгжүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бизнес хийж байгаа хүмүүсээ дэмжиж байгаа юм алга. Мөнгө өгөөд эргүүлээд ачааллыг нь дийлэхгүй эргээд эрсдэлд оруулахаар ямар ч баталгаа байхгүй. Энэ хүмүүс найдваргүй гээд зээл өгөхгүй байх асуудалтай байгаа юм. Хэрвээ банк хөгжлийн бэрхшээлтэй хүнд зээл олгох гэж байгаа бол тэр бүтээгдэхүүнээ судалмаар байгаа юм. Бага хэмжээгээр зээл олгож байгаа бол эргээд ингээд заагаад өгье сургаад өгье гээд. Баяраар болон сайхан сэтгэл нь хөдлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр попрох гээд байдаг юм шиг байгаа юм. Хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Тэгж ч дэмжье, ингэж дэмжье гээд л тэгдэг. Яг амьдралд нь хэрэгтэй урт хугацааны зүйлийг ерөөсөө хийхгүй байна. Тэгэхээр ямар ч байгууллага байсан санхүүгийн байгууллагууд санхүүгийнхээ чиглэлээр нийгмийн хариуцлагатай юм хийе. Зээл чинь тодорхой зээлийн бүтээгдэхүүн байж болдоггүй юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээл бичил зээл байгаа бол дагалдаад сургалтыг нь хийгээд өгчихдөг, заагаад өгчихдөг, хосолсон маягаар байж болдоггүй юм уу? Зорилтот зээлийн бүтээгдэхүүн бол ганцхан би яриад байгаа ч юм биш. Олон улс орон иймэрхүү зохицуулалтыг хийдэг юм байна лээ. Бага хүүтэй байж болж байна. Эргэн төлөх хугацааны уян хатан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бизнес хийж эхлэхээр эхний 3 сарын хөнгөлөлт үзүүлж байгаа асуудлууд байна гэх мэтээр олон хувилбар байгаа. Манайхан жоохон сэтгэлгүй хайгаад үзчихгүй хувилбар байвал ийм байна гээд ярилцчихдаггүй заавал УИХ-ын гишүүнээр яриулж байж заавал байнгын хороон дээр дуудуулж байж үйлдэл хийдэг энэ хандлагаа болимоор байна. Банк санхүүтэй холбоотой иргэдэд нийтийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бүх л энэ бодлого тодорхойлох субъектүүдээс би шаардмаар байна. Энэ иргэдэд зориулсан бизнес дэмждэггүй юм бол ядаж тэр авч байгаа зээл мөнгөнд нь нөлөөтэй шийдвэрүүд гаргахдаа болгоомжтой байгаач гэдгийг хэлмээр байна. Мөн хувилбарт үйлчилгээнүүдийг хэрэгжүүлээч санаачлаач гэдгийг бас шаардаж байна.