Ж.Баясгалан: Монгол Улсын 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж биш хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа, үүнийг ажил хэрэг болгоход манлайлаад ажиллаад өгөөрэй
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Нэг,
Таны удирдах Засгын газар дарга төвтэй биш, хууль дээдэлдэг Засгийн газар байгаасай гэж хүсэж байна. Монгол Улсад 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэдэг бол тэр гэр бүл тэр чигээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл гэсэн үг. Тэгэхлээр 112 мянган гэр бүл гэдэг бол Монгол Улсын 900 мянган нийт өрхийн 13%. Ардчилсан улсын хамгийн эрхэм зүйл бол хүн. Хүн тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дээдэлж байгаа төр засаг хамгийн энэрэнгүй, хамгийн сайн засаг байна гэж бид нар ойлгож байна. таны хувьд энэөрхийн төлөө ямар ажил хийх бодолтой байгаа вэ?
Хоёрт,
Одоогийн таны удирдаж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газар хэчнээн хүний орон тоотой вэ? Энд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн ажилтан ажиллаж байгаа вэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд 25-аас дээш ажиллагсадтай бол 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж заасан. Ерөнхийлөгчийн тамгын газар үүнийг биелүүлж байгаа юу?
Гуравт,
Танай засаг, таны байгуулсан кабинет энэ хуулийг биелүүлээсэй гэж шаардаж байна. Өнгөрсөн засгаас үүнийг хамгийн их асуусан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ асуудал дээр маш хойрго хандаж байсан. Үүн дээр ерөөсөө идэвх гаргаад манлайлаад ажиллаад өгөөрэй. 113 мянган өрх танаас үүнийг хүсэж байгаа. Төрийн албыг цомхон болгож, ашиггүй ажиллаж байгаа маш олон ТӨК-уд байгаа.Үүнийг цэгцэлснээрээ төрд бол маш их хэмнэлт гарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхлээр л дандаа хөдөлмөр эрхлэлт биш халамж юм шиг ойлгодог. Гэтэл энэ иргэд маань халамж биш ерөөсөө хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа. Хөдөлмөр эрхлэлт, хүүхдүүдийн хөгжих өөрсдийгөө зөв боловсон ирээдүйд иргэн болгож бэлтгэх тэр төвүүдийг барих тал дээр энэ хэмнэлтээсээ оруулж өгөөсэй . Эцэст нь хэлэхэдтаныг дэмжиж байгаа, яагаад гэвэл төрийн ажлыг олон жил хийсэн.

Сэтгүүлч