УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025/07/03ны өдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Өнөөдрийн орж ирсэн асуудал нь өмнөх тогтоолын төслийн 4 дүгээр заалтыг хасъя гэж орж ирсэн юм. Малын удмын төв ажлаа хиймээр байна. Төрийн бодлого тодорхойлоод хууль батлаад өгчхөөд байхад ажлаа хийхгүй нэг хэсэг уяачдын эсхүл түрүүлж юманд хүрсэн улсуудын эрх ашгийг хангасан маягтай балай юм оруулж ирдгээ болих ёстой. Энэ жил улсын баяр наадам болон орон нутгийн баяр наадмууд монгол адууныхаа стандарт дээр тулгуурлагдаж явагдах ёстой. Тэр ажил хийгдээгүй. Хууль нь 2025 оны наадмаас эхэлж мөрдөхөөр заагдчихсан. Их хурал хуулиа өөрчлөөгүй байхад та нар ямар үндэслэлээр юуг өөрчлөөд байгаа юм бэ? Адууг уралдуулдаг гэдэг юм уу явуулдаг юмнуудыг нь л хязгаарлачих юм бол аяндаа хязгаарлагддаг. Тэрнийгээ хийхгүй хамгийн амар байж болох захиргааны шинж чанартай арга хэмжээгээр нь хийж байгаа юм. Буцаад цаад талд нь эргээд зах зээлийн нийгэмд бид амьдарч байна. Арай ахиу бүтээгдэхүүн өгдөг, үнэ цэн ахиу, эзэндээ авчирдаг юмыг хиймээр л байна. Махны чиглэлийн адуу монгол адуунаас гарцын хувьд хамаагүй өндөр. Дээр нь энэ адуунд өөрт нь нэг давагдашгүй боломж байгаад байгаа юм. Тэр нь өвчин эмгэг бага тусдаг, хилийн хорио цээр, хязгаарлалтыг давах чадамж нь өндөр. Тийм учраас адууны мах экспортлох боломж Монголд байгаад байгаа. Тэгэхээр давхар үүнийг хаачхаж байна. Тэр бүс нутаг заасан л гээд байна. Тэгээд тэр бүс нутагтаа л үржлийнхээ ажлыг хязгаарлаач. Бид нарын бодлого буруу байгаа. Яагаад тал хээрийн адуу давхидаг юм гэдгийг ясны бүтэц нь өөр байдаг тогтохдоо гэж хэлсэн. Тогтдоггүй газар нь адуу үржүүлнэ гэж хэлчхээд бүс нутаг зөрчигдөөд байна гээд хэлэхээр чинь тэгнэ шүү дээ. Тал газраа л аваачиж байгалийнх нь жамаар хурд илүү байх нөхцөлийг нь хангасан ясны бүтэцтэй байх юмыг нь л харж тэнд л үржүүлнэ. Бид хэд байгалийн хуулиас зөрсөн юм хийчихээр амьдралд хэрэгжихгүй байгаа байхгүй юу наадах чинь. Монголын ард түмнийг байгалийнхаа уур амьсгалыг дааж чаддаг тэсвэрт чанартай адууг нь генийг хадгалъя гэдэг үүднээс нүдээ аниад дэмжиж байна. Тэрнээс дэмжихээргүй тогтоол.