2025.07.02
Э.Батшугар: Монгол банкны хар жагсаалтад байгаа 70 мянган иргэн байна. Яг хэзээ энэ жагсаалтаас зээлдэгчдийг чөлөөлөх журам гарах вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар асуулт асууж хариулт авлаа.
2025 оны 05 дугаар сарын 26нд зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Хуулийн хэрэгжилт байхгүй байна. Энэ хуулийн хэрэгжилтээр хар жагсаалт байхгүй болж онооны жагсаал руу оруулсан. Энэ бол банк, санхүүгийн системд шинэчлэл хийсэн юм. Япон, Солонгос, Америк улстай адилхан онооны систем руу оруулсан. Үр дүн нь маш эерэг гарах ёстой.
Нэгдүгээрт, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж байгаа. 70 мянган иргэн хар жагсаалтаас гарна. Мөн барьцаа хөрөнгийн шаардлага нь буурах эерэг өөрчлөлтүүд гарах бололцоог нь нээсэн. Тэгтэл хууль нь хэрэгждэггүй. Монгол банк журам батлах ёстой. Журмын хэрэгжилт нь байхгүй байна. Журмаа хэзээ батлах вэ? Ард иргэдэд их хүлээлт үүсэж байна. Цаашдаа 1,6 сая иргэний системийн өөрчлөлт гарна.
Хоёрдугаарт. Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл биш. Илүү бага хүүтэй байх ёстой. Учир нь энэ зээлийн эх үүсвэр нь маш тодорхой. Сарын эхээр нийгмийн даатгалын сангаас олгодог мөнгө. Нэг ёсондоо эрсдэлгүй мөнгө. Эрсдэл өөрөө хүүг илэрхийлдэг. Тэгэхээр эрсдэлгүй зээл чинь бага хүүтэй байх ёстой концепци байдаг. Монгол банк хэрэглээний зээлийн ангиллаас гаргаад эрсдэл бага зээл рүү оруулах бололцоо байгаа юу?
Хэзээ журам батлагдах вэ? тодорхой баримжаа өгнө үү?
Түүний асуултад, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.