2025.06.27
Э.Батшугар: Цахим шилжилтийн дараагийн шийдэл И-Бизнесийг амилуулахаар ажиллаж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах С.Зулпхар гишүүний асуултад ЦХИХХ-ны сайд Э.Батшугар хариуллаа.
Цахим шилжилтийг улам хөгжүүлж үргэлжлүүлэх ёстой. Өнөөдөр бид И-Монгол платформыг ашиглаад сурчихсан. 2сая иргэн бүртгүүлчихсэн байна. Цаашдаа И-Бизнес платформыг амилуулах ёстой гэж харж байгаа. Энэ нь бизнес эрхлэгч нарт зориулсан яг л И-Монголиатай адилхан бүхий л төрийн үйлчилгээг цахимаар авах бололцоог нь нээж өгсөн платформ. Цаашлаад Монгол Улсын Ерөнхий сайд "Дижитал фөрст" гэсэн концептыг дэвшүүлсэн. Энэ нь бүх монголоороо төрийн үйлчилгээг цахимаар явуулна, хүнд суртлыг арилгана, үүнийг дагаад авлига, хээл хахууль буурах бололцоо нь байгаа юм. Өнгөрсөн парламентад 109 хуулийг шинэчилсэн баталснаар дээрх платформуудыг амилуулах бололцоог бүрдүүлсэн. Үүний хэрэгжилт дээр анхаарч ажиллана аа.

Сэтгүүлч
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
2024
11.22
2024
11.08
БОХХААБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
ЁЗСХБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2024
10.22
ХЗБХ-ны хуралдаан
2024
10.07