2024.10.25

Д.Ганмаа: Хуулиа эхлэж батлаад араас нь төсөв хэлэлцэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Миний асуулт маш товчхон гэхдээ ач холбогдолтой асуулт гэж бодож байна. Бид дагалдах хуулийг төсөвтэйгөө авч хэлэлцээд байна. Зүй нь логик дэс дарааллаараа бодоход, эхлээд хуулиа оруул ирснийхээ дараагаар төсвөө батлах нь зөв юм шиг санагдаж байна. Энэ тал дээр хариулт өгнө үү?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар  хариуллаа.