2025.06.27

Б.Баярбаатар: Хэн нь өндөр цалин аваад. Хэн нь бага цалин авдаг гэдэг л асуудал

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Төсвийн тодотголыг хэлэлцээд яаралтай батлаад ажилд нь оруулах ёстой. Дэмжиж байгаа. Өнгөрсөн жил 2026 оны төсөв батлагдах үеэр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг сөхөж харлаа л даа. Тэр үед яг л өнөөдрийн нөхцөл байдлыг сануулж байсан юм байна. Манай төсөв нүүрснээс л бүрдэж байгаа. Тэр үед нь бид өөдрөг төсөв оруулж ирж батлаад өнөөдрийн тодотгол хийх нөхцөл байдал дээр хүрчхээд явж байна. Цаашдаа мэргэжлийн байгууллагынхаа дүгнэлтүүдийг өндөр түвшинд харгалзан үзэх нь зөв юм байна гэж бодож байна. Энэ оны 4 сард гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байсан юм байна. Эдийн засгийн өсөлт нь 4 гаруй хувьтай байсан юм байна. Тэр үед төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж тухайн албан тушаалтнуудад мэдэгдэж байсан нь буруу ч биш л юм байна лээ. Сүүлийн 1, 2 сарын хугацаанд нөхцөл байдал хүнд болоод ирсэн. Өнгөрсөн хугацаанд бид нар төсвөө өөдрөгөөр төсөөлөөд. Урсгал зардлаа нэмчихсэн. Хөрөнгө оруулалттойгоо адилхан. Өнөөдөр урсгал зардлаа танах гээд орж ирж байгаа. Хөрөнгө оруулалт бол 5 сарын 31-нээр хэмнэлтийн хуулийн дагуу буцаан татагдаж байгаа. Хөрөнгө оруулалтынхаа 535 тэрбум орчим төгрөг татагдаж байгаа. Энэ бол их зөв юм. Бүтээн байгуулалтынхаа сараас өмнө тендерээ зарлаж, дуусаж гэрээгээ байгуулж байх хуулийн заалт их үр дүнтэй юм байна гэж харж байгаа. МАН-ын бүлэг хуралдаад Төрийн албан хаагчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг Засгийн газар буцааж татаж авах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргасан. Тэгэхээр Засгийн газар хуралдаад шийдвэрээ татаж авна. Магадгүй буцаагаад уян хатан байдлаар оруулж ирэх боломжтой. Төрийн алба данхайсан уу гэвэл данхайсан. 2017 оны статистикийг авч үзэхэд тэр үеийн статистик дээр төрийн албан хаагч 186 мянга гэсэн тоо гарч байсан юм. Өнөөдөр 228 мянга. Өнөөдөр тодотгол дагаж орж ирсэн учраас дэмжигдээгүй явчихсан болов уу гэж хараад байгаа юм. Дээр нь цомхотгол хийх аргачлал нь тодорхой биш байсан. Төрийн өмчит үйлдвэрийн газрын засаглалын шинэчлэл дээр Ерөнхий сайд та бүр яаралтай анхаарч өгөөрэй гэж хүсэж байна. Сая 2 хоногийн өмнө цалингаа мэддэггүй нэг удирдлага ярилцлага өглөө. Цалингаа авсан чинь 14 сая авдаг юм байна гээд. Өнөөдөр Дээд шүүхийн шүүгч хэдэн төгрөгийн цалин авч байгаа билээ. Төрийн албан хаагч ямар цалин авч байгаа билээ. Амьдрах гээд ядаж байгаа зээлээс зээлийн оронд лизинг төлөөд явж байгаа ард түмэнд том доромжлол байхгүй юу. Хэн нь ингэж өндөр цалин аваад. Хэн нь бага цалин аваад байдаг гэдэг л асуудал шүү дээ. Тэгш бус байдал гэж л энийг л хэлээд байгаа.

Түүний асуултад, Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.