2024.10.18

Г.Тэмүүлэн: Төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлж байгаа нь бодит тооцоолол мөн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

2025 оны нэгдсэн төсвийн төсөл орж ирсэнтэй танилцлаа. Ирэх оны төсөвтэй холбоотойгоор 2024 оноос төсвийн орлогыг 6,2 ихнаяд, төсвийн зарлагыг 5,3 ихнаяд төгрөгөөр нэмэгдүүлж орж ирж байна. Төсвийн зарлагыг өмнөх онтой нь авч үзвэл 17,4%-аар нэмэгдэж байна. ДНБ-ийг 95 ихнаяд төгрөгөөр нэмэгдүүлж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдэж буй. Эдийн засгийн өсөлтийг 8% аар тооцлоо. Мөн нүүрсний үнийг 129 ам.доллароор тооцсон байна. Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6,6% өсөлт байна хэмээн тооцоолсон. Нүүрсний үнэ энэ жил 115 ам.доллар байсан. Одоо 129 ам.доллар. Ирэх жил ОУ-ын байгууллагаас нүүрсний үнийг унах төлөвтэй гэж үзсэн байна. Тэгэхээр та бүхний эдгээр тооцоолол хэр зэрэг бодитой байна? 

Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан