Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа
2025.03.22

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа

Засгийн газар өнгөрсөн 7 хоногт:

  • Хамтарсан Засгийн газрын 14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Монгол Улс, БНХАУ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
  • УИХ соёрхон баталвал бүтээн байгуулалтын тендерийг энэ 3 сард зарлаж, 2027 ондоо багтаан дуусгана.
  • Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал болон нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэнэ.
  • Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг албажуулав.
  • 2025-2026 онд 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.
  • Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийг 14 хоног тутам хуралдуулж, зөвлөлийн шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
  •  Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо.
  • Хуралдаанаар Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах талаар хэлэлцлээ.
  • Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна. Эхний ээлжийн орон сууцжуулалт 2027 онд дуусна.