2024.11.08
Л.Мөнхбаатар: Зарчмын зөрүүтэй санал гаргаж, төсөвт саналаа оруулаад явах боломжтой
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Төсөв хэлэлцэх явцад гишүүд ажил хэрэгч, хариуцлагатай хандах шаардлага харагдаж байна. Тодорхой хугацаанд гишүүд олон нийтэд мэдээлэл хүргэгдсэн. Парламентад суудалтай 5 намын 21 төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүмүүсийн гол үүрэг төсөв сайжруулах, хэрэггүй зардлыг танах, хойшлуулах ажил гэх мэт олон асуудлыг цэгцэлнэ. 11 байнгын хороон дээр хэлэлцэгдсэн. Зардал танах санал хэд гарсан бэ? Ямар зардлыг хасах, танах зүйлийг тодорхой ярих шаардлагатай, үр дүн багатай ажиллалаа.
Гишүүд ажил хэрэгч хандах хэрэгтэй. Зарчмын зөрүүтэй санал гаргаж байж, эргэж харах боломж бий. Үүнийг эдэлсэн хэдхэн гишүүд бий. Гэтэл ерөнхий зүйл яриад шийдэгдэхгүй. Саналаа хамгаалаад явж байгаа хэд хэдэн гишүүд байна, дэмжигдсэн. Санал гаргаагүй гишүүд хэвлэлийн бага хурал зарлаад явж болохгүй. Улсын Их Хурлын гишүүд эрх, үргээ хариуцлагатай үүрч явах ёстой. Цаашдаа хэлэлцүүлдэг дээр анхаарах олон асуудал байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn