2024.10.25

Г.Уянгахишиг: Төслийн жагсаалтуудыг Засгийн газар батлах шаардлага байна уу

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: 

Гишүүдийн асуусан асуулттай санал нэг байна. Өнөөдөр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа учраас голлох хоёр асуулт байна. 

Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулахаар байгаа. Үүн дээр  2025 онд 40 хүртэлх хувь гэдэг өөрчлөлт оруулсан. Хэрэв энэ өөрчлөлтийг оруулахгүй бол  65% хүртэл, ирээдүйн өв сангийн данс руу мөнгө шилжин орох ёстой. Тиймээс энэ 25% нь ямар хэмжээтэй байна вэ, төсөвт хэрхэн нөлөөлж байна? 

Хоёрдугаарт, гишүүдийн дийлэнх хувь нь хөндөөд буй нь ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль.Үүн дээр ерөнхий зарчмыг нь дэмжиж байна. Гол нь хэрэгжихдээ зарчмын үл ойлголцлуудыг бий болгохоор байна. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн импортыг орлох, экспортыг дэмжих төсөл гээд тодорхой заачихсан байгаа. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан ч хэлж байна. “Үзэл баримтлал тодорхой байгаа, цаашид ямар төслүүд явах талаар баталчихсан байгаа” гэж. Ийм тохиолдолд заавал төслийн жагсаалтуудыг Засгийн газар батлах шаардлага байна уу? Үүнийг нэг бол задгай тавьж өгье эсхүл 22,5,22 гэсэн зүйл заалт дээрээ, тэр давхар нөхцөлөө суулгаж өгөх хэрэгтэй. 

3-р зүйл дээр байгаа 15,1,18-ийг хасна гэж байгаа нь танилцуулга дээр байхгүй байна. Гэтэл 15,1,18-д асаргаа халамжийн байгууллагын байранд оруулсан  тусламж, дэмжлэг гэж буй. Үүнийг ямар шалтгаанаар хасаж байгаа талаар хуулийн төслийн танилцуулга дээр  байхгүй байна. Үүн дээр хариулт өгнө үү. 

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан