Төсвийн тухай хуулийн төслүүдийн зарим асуудлаар хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ
2024.11.01

Төсвийн тухай хуулийн төслүүдийн зарим асуудлаар хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2024.11.01/-ны өдрийн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн зарим асуудлаар хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлтийг Тамгын газрын Хяналт, шалгалтын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn