2025.06.27

Ж.Чинбүрэн: Наадмаас өмнө эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хойноосоо урагш татах хэлбэрээр гүйцээхээр ажиллаж байна

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Н.Наранбаатар гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хариуллаа.

ЭМД-ын сангаас гүйцэтгэлийн чанарт тулгуурласан санхүүжилтийн тогтолцоо хэрэгжээд нэлээдгүй төвөг бэрхшээл үүссэн. Тодорхой байгаа. Гүйцэтгэлийг бүрэн тавьж чадахгүй зарим эмнэлгүүд өр ширтэй байна. Ялангуяа өчигдөр цалин буусантай холбоотой, дутуу санхүүжилт орсонтой холбоотойгоор Б.Жавхлан сайдтай ярилцаад хойноосоо урагшаа татах хэлбэрээр санхүүжилтийг гүйцээхээр ярилцсан. Наадмын баярын өмнө санхүүжилтээ гүйцээгээд өгчих зорилго тавьж байна. Цаашдаа тогтолцооны алдаагаа засах, өр ширийн асуудлыг цэгцлэх асуудлаар бодлогын том өөрчлөлтийг оруулахаар бэлдэж байгаа. Үүнийг Засгийн газарт оруулсны дараа УИХ-ын гишүүд та бүхэнд танилцуулна.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн